Амжилттай яваа төгсөгч нар
Гадаад хэл, бизнесийн коллежийг төгссөний дараа төрөл бүрийн салбарт амжилттай яваа төгсөгчидөө танилцуулж байна.
Мухамед Элсалхи (Египет)

Япон улсад суралцахаар бодож буй та бүхэнд заавал СВС-ийг сонгоорой хэмээн санал болгох байна.
CBC болмаш ихээр хүндэлж явдаг сургууль минь юм.
Миний хоёрдахь эх орон ч гэж хэлж болно.
Намайг өвдөх үед эсвэл анх Япон улсад ирээд соёлын шоконд орсон байх үед багш нар маань миний ээж, эгчийн минь нэгэн адил намайг Японд магистрт орох хүртэл сайхан сэтгэлээр дэмжиж байсан. Иймд миний хувьд CBC-ийг таньд санал болгох байна.
Хонг Савон (БНСУ)

“CBC-д сурч мэдсэн зүйл минь ажилд ороход ихээхэн нэмэр болсон”
Япон хэл огт мэдэхгүй байсан миний хувьд япон хэлний түвшин тогтоох шалгалтынN1түвшинд тэнцэж, ажлын ярилцлага өгөх, анкет бөглөх зэрэгт CBC-д суралцаж мэдсэн зүйл минь маш их тус болсон. Мөн сургууль дотор цаашид ажилд орох хүсэлтэй гадаад оюутнууддаа зориулж булан нээн, зааварчилгаа өгч байсан нь ажилд ороход хэрэгтэй олон мэдээллийг олж авахад тус болсон.
Цян Фэй (БНХАУ)

Япон улсад хэрхэн амьдрахаас эхлэн цаашдын зорилго хүртэл нь бүрэн дэмжлэг үзүүлдэг.
Анх Япон улсад ирэх үед үнэхээр хэцүү байсан.
Дасч чадахгүй зүйлс маших байсан боловч, СВС-н багш нар амьдралын болон дэвшин суралцах тал дээр бүхий л дэмжлэгийг үзүүлсэн.
Элсэлтийн шалгалтанд бэлтгэх, дэвшин суралцах тал дээр өргөн цар хүрээтэй зөвлөгөө, дэмжлэгийн ачаар миний хувьд хүссэн сургуульдаа амжилттай тэнцэж чадсан.
Шэн-Кай Чанг (Тайвань)

CBC дээр сурч мэдсэн зүйлээ өдөр тутмын амьдралдаа ашиглах нь таатай байдаг.
Япон улсад суралцах хугацааны 1 жилийг СВС-Д өнгөрүүлсэндээ маш их баяртай байдаг. Багш нар болон ангийнхантайгаа төгссөний дараа одоо хүртэл ч холбоотой байдаг.
СВС-д суралцсан бүхий л зүйлээ өдөр тутмын амьдрал дээрээ ашиглаж чадаж буй гэдэг маань миний хувьд маш том баяр баясал юм.
Бурацапорн Буссаба (Тайланд)

“СВС-г сонгосондоо үнэхээр их баяртай байдаг”
СВС-д суралцах хугацаандаа сургуулиа төлөөлөн илтгэлийн тэмцээнд оролцсон маань маш их туршлага болж, өөртөө итгэх итгэлийг төрүүлж өгсөн.
Багш нар минь үнэхээр эелдэг бөгөөд нутаг буцсаны дараа одоо ч миний хувьд итгэн зөвлөлдөж чадахуйц байр суурьтай билээ.
Трин дин Танг (Вьетнам)

СВМ бол хамгийн шилдэг сургууль юм.
Японд ирэх үедээ японоор чөлөөтэй ярьж чаддаггүй байсан ч CBC-ийн багш нарын өгсөн урам зоригийн ачаар би чадвараа бага багаар дээшлүүлж чадсан.
Миний хувьд СВС бол хамгийн шилдэг сургууль юм. Одоо ч заавар зөвлөгөө өгч байсан багш нартаа маш их талархаж явдаг.
Ой Хусейн (Индонез)

Багш ажилчиддаа чин сэтгэлээсээ талархаж явдаг.
СВС-д япон хэл болон худалдааны чиглэлээр суралцсан. Хичээлээс гадна цагийн ажлын хувьд ч туршлага хуримтлуулсан.
Одоогоор Индонез улсдаа буцан, Япон улсад олж авсан мэдлэг туршлагаа ашигланЯпоны ложистикийн компанид ажиллаж байна.
Багш нараас эхлэн, СВС-н ажилчидад бүгдэд нь чин сэтгэлээсээ талархаж байна.
Чен Ребекка (Тайвань)

Багш нарынхаа зааварчилгааны ачаар мөрөөдлөө биелүүлж чадсан.
Японоос нутаг буцахын өмнө япон хэлний түвшингээ илүү сайжруулахын тулд СВС-д элсэн орсон.
СВС-д япон хэлний түвшингээ орчуулагчийн хэмжээнд хүртэл дээшлүүлж түүнчлэнөөр өөр соёлтой танилцаж чадсан
СВС-н багш нарын заавар зөвлөгөөний ачаар өөрийн мөрөөдлөө биелүүлж чадсандаачин сэтгэлээсээ талархаж явдаг.
Анжела Роус (АНУ)

Япон улсаас АНУ руу нутаг буцахын өмнө япон хэлний түвшингөө улам илүү сайжруулахыг хүсч CBC-д элсэн орсон. СВС-д япон хэлний түвшингөө орчуулагчийн түвшин хүртэл хүргэсэн ба бусад орны соёлтой ч давхар танилцаж чадсан. СВС-н багш нарын заавар зөвлөгөөний ачаар би мөрөөдлөө биелүүлж чадсандаа чин сэтгэлээсээ талархаж байна.
Вэйн Юүн (Хонг конг)

Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэж чадсан
Анх япон хэлээр огт ярьж чадахгүй санаа зовж байсан боловч СВС-н багш нар эелдэг найрсагаар зааж өгсөний ачаар япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р зэрэгт тэнцэж чадсан билээ.
Япон улсад суралцаж дуусаад одоогоор Хонгконг дахь Мизүхо корпорацид ажиллаж байна.