Токио, Ёкохама орчмын япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүсвэл Гадаад хэл, бизнесийн коллежийг сонгоорой
募集要項 Admissions

Хилийн чанадаас ирэх хүмүүс Элсэлтийн удирдамж

Хилийн чанадаас ирэх хүмүүст танилцуулга

Тус сургуулийн япон хэлний тэнхим・япон хэл судлалын тэнхим・бизнесийн япон хэлний тэнхимд элсэн орохыг хүсэгч нь оюутны виз мэдүүлэх шаардлагатай. Япон хэлний богино хугацааны 3 сарын сургалт сонирхогч нь богино хугацаагаар оршин суух визээр Япон улсад ирэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Япон улсын ЭСЯ мэт гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газраас тодруулна уу.

Япон хэлний тэнхим・Япон хэл судлалын тэнхим (1 жилийн сургалт ) Орших суух ангилал “Оюутан”

Япон хэлний тэнхимээс япон хэл судлалын тэнхим рүү дэвшин суралцах боломжтой. Япон хэл нь уртдаа 2 жил суралцах боломжтой.

Тавигдах шаардлага

Хоёр тэнхимийн алийг нь ч сонгосон тохиолдолд сүүлчийн сургуулиа төгсөөд 5 жил дотор байх.

  • Япон хэлний тэнхим
    Өөрийн эх орондоо 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
  • Япон хэл судлалын тэнхим
    Өөрийн эх орондоо 12 жилийн боловсрол эзэмшсэн байх ба япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 орчим түвшиний мэдлэгтэй байх

Элсэн орох хугацаа ба элсэхийг хүссэн өргөдөлийн хүлээж авах хугацаа

Элсэн орох Элсэн орох өдөр Өргөдөл хүлээн авах хугацаа
/Оюутны виз мэдүүлэгч/
4 сарын элсэлт 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 2022 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс 2022 оны 12 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл
10 сарын элсэлт 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 2023 оны 2 дугаар сарын 2-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл

※Нөхцөл байдлаас хамааран өргөдөл хүлээн авах хугацаа хэтэрсэн ч бүртгүүлэх боломжтой байдаг. Дэлгэрэнгүйг холбоо барьж тодруулна уу.
※Хүлээн авах хугацаа: Ням гараг болон баярын өдрөөс бусад ажлын өдрийн 09.00 цагаас 18.00 цаг хүртэл. Бямба гарагт бүртгүүлэх тохиолдолд урьдчилан холбоо барина уу.
※Элсэхийг хүсэгчийн батлан даагч, төрөл садан эсвэл найз нөхөд нь Япон улсад оршин суудаг бол дээрх хамаарал бүхий хүмүүс шууд сургууль дээр ирж бүртгүүлнэ үү.
※Хэрвээ бичиг баримт дутуу тохиолдолд бүртгэх боломжгүй. Сайтар ойлгож хүлээн авна уу.
※Хүний тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг шууд хаах болно.

Сургалтын төлбөр

Элсэн орох үеийн төлбөр 1-р улирал /Хагас жил/ 2-р улирал /Хагас жил/
Өргөдлийн хураамж
30,000иен
Элсэлтийн хураамж
100,000иен
Сургалтын төлбөр 
355,000иен
Сургалтын төлбөр 
355,000иен

※Дээрх төлбөрөөс гадна сурах бичгийн зардал шаардлагатай.
※Сургалтын төлбөртжил бүрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөр багтсан болно.
※Гэнэтийн аваар осол, асуудал зэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Япон улсад ирэхийн өмнө гадаадад зорчих аялалын даатгалдхамрагдана уу.
※Дотоод журмын дагуу бүртгүүлсэний дараа өргөдлийн хураамж, элсэлтийн хураамж, элсэн орсоны дараа сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Сургалтын төлбөр шилжүүлэх

Төлбөрийг шилжүүлэх үедээ элсэн орогчийн нэрээр шилжүүлэг хийнэ үү. /Банкны шилжүүлгийн хураамжийг хувь хүн өөрөө хариуцна. /

Банкны нэр Салбарын нэр Дансны дугаар
Сүмитомо Мицүи банк Кавасаки салбар Дансны дугаар
8049665
Мицүбиши UFJ банк Кавасаки экимаэ салбар Дансны дугаар
4658441

Дээрх банкуудын хүлээн авагчийн нэр: Хуулийн этгээд болох Фүкабори цогцолбор сургууль

Элсэлтэнд бүрдүүлэх бичиг баримт

【Элсэхийг хүссэн өргөдлийг бөглөх үедээ анхаарах зүйлс】
Бүрдүүлсэн материалын хүчинтэй хугацааны хувьд
Япон улсын цагаачлалын алба руу мэдүүлэх материал нь сүүлийн 3 сарын дотор бэлдсэн байх шаардлагатай.

  • 4 дүгээр сарын элсэлтэнд бүртгүүлэх тохиолдолд
    9 дүгээр сарын эхээр

  • 10 дугаар сарын элсэлтэнд бүртгүүлэх тохиолдолд
    3 дугаар сарын эхээр

  • Бичиг баримт дээр засвар хийх тохиолдолдштрик ашиглалгүй, 2 зураас татан дээр нь гарын үсгээ зурна уу./Эсвэл хувийн тамгаа дарна уу/
  • Бүрдүүлэх материалын агуулга нь япон хэл дээрх хувилбараас илүү тухайн улсын хэл дээрх хувилбар нь илүү ойлгомжтой тул холбогдох улсын хэл дээр орчуулсантай танилцана уу.
  • Бүрдүүлэх материалын агуулгаас хамааран нэмэлт материал шаардах тохиолдол ч байдаг.

【Элсэгчээс шаардагдах бичиг баримт 】

  • Хувийн анкет /Тус сургуулийн албан ёсны 3 хуудас маягт байх бөгөөд заавал элсэгч өөрөө бөглөнө.Төлөөлөн бичих боломжгүй/
  • Цээж зураг /3х4 см/ 6 хувь
    ※сүүлийн 6 сарын дотор авахуулсан, хүрээгүй, цагаан өнгийн фонтой байх.
    ※Зургийн ард талд хар балаар иргэншил, овог нэр, төрсөн он сар өдрөө бичнэ.
  • Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, адистат /эх хувь/
    ※Одоо суралцаж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолтыг
  • Хамгийн сүүлдтөгссөн сургуулийн нийт дүнгийн хүснэгт./Эх хувь/
    ※Одоо суралцаж буй тохиолдолд суралцаж буй сургуулийн дүнгийн тодорхойлолтыг хавсаргах.
  • Ажлын газрын тодорхойлолт/Зөвхөн ажил хийж буй хүнд хамааралтай. /
  • Гадаад паспортын хуулбар
    ※Овог нэр, гадаад паспортын дугаар, зурагтай хуудас
    ※Өмнө нь Япон улсад зорчиж байсан тохиолдолд тухайн үеийн хилээр орж гарсан тамгатай хуудасны хуулбар шаардлагатай.
  • 150 цагаас дээш хугацаатай япон хэлний курс дүүргэсэн гэрчилгээ эсвэл япон хэлний түвшин тогтоох шалгалт/NAT-TEST–д тэнцсэн сертификат

【Санхүүгийн батлан даагчийн зүгээс шаардагдах бичиг баримт】
Санхүүгийн батлан даагч нь эцэг эх, эсвэл 2 үеэс хэтрэхгүй хамааралтай төрөл садан байх /Өвөө эмээ, ах дүү/

A.Санхүүгийн батлан даагч нь Япон улсад оршин суудаг тохиолдолд

  • Сургуульд захиралд хандан「Батлан даах амлалтын бичиг」,「Зөвшөөрлийн бичиг」бичих (Сургуулийн албан ёсны маягт・гарын үсэг /тамга дарах.)
    ※Санхүүгийн батлан даагч өөрөө бичнэ. /Төлөөлөн бичих боломжгүй/
  • Хууль зүйн сайдад хандан「Батлан даах амлалтын бичиг」,「Зөвшөөрлийн бичиг」бичих (Сургуулийн албан ёсны маягт・гарын үсэг /тамга дарах.)
    ※Санхүүгийн батлан даагч өөрөө бичнэ. /Төлөөлөн бичих боломжгүй/
  • Ажлын газрын тодорхойлолт
    ※Албан газрын хариуцлагатай албан тушаалтан гаргаж өгсөн тодорхойлолт эх хувиар байх. Компаний захирал тохиолдолд компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  • Санхүүгийн батлан даагчийн санхүүгийн чадамжийг (Сургалтын төлбөр, амьдрах зардал) нотлох бичиг баримт
    Орлого, татварын тодорхойлолт
    ※Сүүлийн 3 жилийн татвар, татвар төлсөн гэрчилгээ гэх мэт.
  • Банкны дансны үлдэгдэлийн тодорхойлолт
    ※Дансны сүүлийн 3 жилийн хуулга шаардах тохиолдолд байдаг.
  • Хорооны тодорхойлолт /Тухайн өрхийн бүх гишүүдийн нэр дээр авсан байх./
  • Тухайн өрхийн бүх гишүүдийн ажлын газар, сургуулийн нэр гэх мэт мэдээллийг мэдэх боломжтой материал.
    ※Нэрийн хуудас, сурагчийн үнэмлэх гэх мэт
  • Элсэхийг хүсэгч, санхүүгийн батлан даагч хоорондын төрөл садангийн хамаарлын бичиг.
    ※Гэр бүлийн бүртгэл, оршин суугчийн бүртгэлийн хуудасгэх мэт.

B.Санхүүгийн батлан даагч нь гадаадад байгаа тохиолдолд
(Гадаадаас шилжүүлэг хийх бол)

  • Сургуульд захиралд хандан「Батлан даах амлалтын бичиг」,「Зөвшөөрлийн бичиг」бичих (Сургуулийн албан ёсны маягт・гарын үсэг /тамга дарах.)
    ※Санхүүгийн батлан даагч өөрөө бичнэ./Төлөөлөн бичих боломжгүй /
  • Хууль зүйн сайдад хандан「Батлан даах амлалтын бичиг」,「Зөвшөөрлийн бичиг」бичих (Сургуулийн албан ёсны маягт・гарын үсэг /тамга дарах.)
    ※Санхүүгийн батлан даагч өөрөө бичнэ. /Төлөөлөн бичих боломжгүй/
  • Ажлын газрын тодорхойлолт
    ※Албан газрын хариуцлагатай албан тушаалтан гаргаж өгсөн тодорхойлолт эх хувиар байх. Компаний захирал тохиолдолд компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  • Орлогын тодорхойлотын /Сүүлийн 3 жил/
    ※Татварын тодорхойлолт гэх мэт
  • Банкны дансны үлдэгдэлийн тодорхойлолт
  • Тухайн дансны үлдэгдэл мөнгөн дүн өнөөдрийг хүртэл хэрхэн үүссэнийг нотлох бичиг баримт/Сүүлийн 3 жилийн дэвтэрийн хуулбар гэх мэт/.
  • Элсэхийг хүсэгч, санхүүгийн батлан даагч хоорондын төрөл садангийн хамаарлын бичиг.
    ※Гэр бүлийн бүртгэл, оршин суугчийн бүртгэлийн хуудас гэх мэт.

C.Элсэхийг хүсэгч нь суралцах хугацааны зардалыг өөрөө гаргах тохиолдолд

  • Сургуульд захиралд хандан「Батлан даах амлалтын бичиг」「Зөвшөөрлийн бичиг」бичих (Сургуулийн албан ёсны маягт・гарын үсэг /тамга дарах.)
    ※Элсэхийг хүсэгчийн эцэг эх, эсвэл ах эгч дүү нь бичнэ./Харин тэдгээрийг хэн нэгэн төлөөлөн бичих боломжгүй./
  • Хууль зүйн сайдад хандан「Батлан даах амлалтын бичиг」,「Зөвшөөрлийн бичиг」бичих (Сургуулийн албан ёсны маягт・гарын үсэг /тамга дарах.)
    ※Санхүүгийн батлан даагч өөрөө бичнэ. /Төлөөлөн бичих боломжгүй/
  • Ажлын газрын тодорхойлолт
    ※Албан газрын хариуцлагатай албан тушаалтан гаргаж өгсөн тодорхойлолт эх хувиар байх. Компаний захирал тохиолдолд компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  • Орлогын тодорхойлолт /Сүүлийн 3 жил/
    ※Татварын тодорхойлолт гэх мэт
  • Банкны дансны үлдэгдэлийн тодорхойлолт

Гадаад оюутны элсэн орох хүртэлх бүртгэл

Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрөл олгогдсон үед тус сургуульд элсэн орох боломжтой. Дан ганц сургуулийн зүгээс олгосон элсэн орох урилгаар суралцах боломжгүй байдаг.

  • Бүртгүүлэх
  • Ярилцлага, материалын сонгон шалгаруулалт
  • Тэнцсэн эсэх хариу
    (Тэнцсэн оюутнуудад тэнцсэн мэдэгдлийн хуудас илгээнэ )
  • Өргөдлийн хураамж 30000 иен төлөх
  • Сургуульд элсэн орох урилга олгох
    Оршин суух зөвшөөрлийн урьдчилсан мэдүүлэг
  • Токиогийн цагаачлалын албаны Ёкохама дахь төлөөлөгчийн газар
    Урьдчилан шалгалт
  • Оршин суух зөвшөөрөл олгох
  • Зөвшөөрлийн тухай мэдэгдэл
    (4 дүгээр сарын оюутнуудын хариу 2 дугаар сарын сүүлээс 3 дугаар сарын эхэнд, 10 дугаар сарын оюутнуудын хариу 8 дугаар сарын сүүлээс9 дүгээр сарын эхэнд тус тус гардаг. )
  • Элсэлтийн хураамж – 100000 иен

    Сургалтын төлбөр(Хагас жилийн төлбөр) 355,000 иен төлөх

  • Оршин суух зөвшөөрлийн бичгийг эх хувиар нь илгээр
    Сургалтын төлбөр шилжигдэн орж ирсэн эсэхийг бататгасаны дараа элсэгч эсвэл санхүүгийн батлан даагч руу илгээнэ.
  • Визний мэдүүлэг
    1.Оршин суух зөвшөөрлийн бичиг
    2.Гадаад паспорт
    3.Визний анкет 2 хувь
    (Өөрийн улс дахь дипломат төлөөлөгчийн газраасавах)
    4.Цээж зураг (4.5 x 4.5) 2 хувь
  • Бүхий л улс дахь дипломат төлөөлөгчийн газар
    Виз олгох
    (Гадаад паспорт дээр визний наалт наагдана.)
  • Япон улсад ирэх
  • Элсэн орох
    Элсэн орох өдөр 4дүгээр сарын эхээр・10 дугаар сарын эхээр

Бүрдүүлэх бичиг баримт, элсэлтийн удирдамж зэргийг эндээс татаж авна уу.
≫Бүрдүүлэх бичиг баримт, элсэлтийн удирдамж

Япон хэлний 3 сарын сургалт

Сургалтын нэр Хугацаа
Хаврын сургалт 2022 оны 4 дүгээр сарын 8 өдрөөс6 дугаар сарын24өдөр
Зуны сургалт 2022 оны 7 дугаар сарын 1 өдрөөс9дүгээр сарын16өдөр
Намрын сургалт 2022 оны10 дугаар сарын7 өдрөөс12 дугаар сарын21өдөр
Өвлийн сургалт 2023 оны 1 дүгээр сарын 6 өдрөөс3дугаар сарын20өдөр
Сургалтын төлбөр 200,000 иен
Бүртгэл хааххугацаа Хичээл эхлэхээс 1 долоо хоногийн өмнө

※Шинэ төрлийн корона вирусын нөлөөнөөс үүдэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон.
※Сургалтын төлбөрт сурах бичгийн үнэ, өдөрлөгт оролцох үнэ багтаагүй болно.
※Сургалт эхлэхээс өмнө цуцалсан тохиолдолд 10,000 иенийг цуцлалтыншимтгэлболгон суутгах болно.
※Сургалт эхлэсний дараа цуцалсан тохиолдолд дотоод журмын дагуу сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
※Гэнэтийн аваар осол, асуудал зэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Япон улсад ирэхийн өмнө гадаадад зорчих аялалын даатгалдхамрагдана уу.

Элсэн ороход тавигдах шаардлага

  • Сургалт дуусах хүртэл Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй хүн.
  • Өөрийн эх орондоо ахлах сургууль төгссөн эсвэл 12 жилтэй дүйцэхүйц боловсролтой байх.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Элсэхийг хүссэн өргөдөл (Сургуулийн тусгай маягт)
  • Гадаад паспортын хуулбар (Зурагтай хуудас)
  • Цээж зураг 3 хувь (3х4)

Бүрдүүлэх бичиг баримт, элсэлтийн удирдамж зэргийг эндээс татаж авна уу.
≫Бүрдүүлэх бичиг баримт, элсэлтийн удирдамж

Сургалтын төлбөр шилжүүлэх

Төлбөрийг шилжүүлэх үедээ элсэн орогчийн нэрээр шилжүүлэг хийнэ үү. (Банкны шилжүүлгийн хураамжийг хувь хүн өөрөө хариуцна.)

Банкны нэр Салбарын нэр Дансны дугаар
Сүмитомо Мицүи банк Кавасаки салбар Дансны дугаар
8049665
Мицүбиши UFJ банк Кавасаки экимаэ салбар Дансны дугаар
4658441

Дээрх банкуудын хүлээн авагчийн нэр: Хуулийн этгээд болох Фүкабори цогцолбор сургууль

Бизнесийн япон хэлний тэнхим (Мэргэшсэн хөтөлбөр 2 жилийн сургалт)

Тавигдах шаардлага
  • Өөрийн улсдаа 12 жилээс дээшжилийн боловсрол эзэмшсэн байх
  • Дараахаас аль нэг нөхцөлийг хангасан байх
    • Япон хэлний түвшин тогтоох шалгалтынN2 эсвэл хуучны2 зэрэгт тэнцсэн байх
    • Япон дахь япон хэлний боловсролын байгууллагын 1 жилээс дээш хугацаат курст 6 сараас дээш хугацаатай суралцсан байх. (Хичээлийн ирц 85 хувиас дээш)
Бүрдүүлэх бичиг баримт
  • Хувийн анкет (Сургуулийн тусгай маягт)
  • Батлан даагчийн амлалтын бичиг, санхүүгийн батлан даах бичиг, зөвшөөрлийн бичиг (Сургуулийн тусгай маягт)
  • Өөрийн улсад хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, адестат, дүнгийн хүснэгт
  • Япон улс дахь япон хэлний боловсролын байгууллагын тодорхойлолт(※1)
  • Цээж зураг 6ш (4х3см) 1 хувийг анкет дээр наах.
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалтынN2 эсвэл хуучны 2 зэрэгт тэнцсэн сертификатын хуулбар(※2)
  • Тодорхойлох бичиг (Сургуулийн тусгай маягт)
  • Гадаад паспорт (Зурагтай хэсэг, Япон улсын хилээрнэвтэрсэн тамгатай хуудас)
  • Оршин суух үнэмлэхний хуулбар(※3)
  • Санхүүгийн батлан даагчийн дансны үлдэгдэлийн тодорхойлолт
  • Санхүүгийн батлан даагчийн ажлын газрын тодорхойлолт
  • Элсэхийг хүсэгч, санхүүгийн батлан даагч хоорондын төрөл садангийн хамаарлын бичиг
  • Тодорхойлох бичиг (Сургуулийн тусгай маягт)(※4)
  • Бусад(※5)

※1өвхөн япон хэлний боловсролын байгууллагын сурагч, эсвэл төгсөгч. Дүн, ирцийн тодорхойлолт, төгссөн гэрчилгээ

※2Хилийн чанадаас тус сургууль руу элсэн орох гэж буй тохиолдолд шаардлагатай.

※3Япон улсад оршин суудаг тохиолдолд

※4Япон хэлний боловсролын байгууллага, хамгийн сүүлийн боловсролын байгууллага, хамгийн сүүлийн ажлын газрын аль нэгнээс.

※5Улс орон, бүс нутаг эсвэл ирүүлэх баримт бичгийн агуулгаас хамааран нэмэлт материал шаардагдах тохиолдол байдаг.

Элсэн орох үе болон өргөдөл хүлээн авах хугацаа
Элсэн орох өдөр Өргөдөл хүлээн авах хугацаа(※1)
2023 оны 4 дүгээр сарын 7 өдөр 2022 оны 8 дугаар сарын 1 өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31 өдөр

※1Дээрх заасан хугацаа хэтэрсэн ч хүлээн авах тэнхимээсхамааран бүртгүүлэх боломжтой байдаг.Дэлгэрэнгүйг холбоо барьж тодруулна уу.

Сонгон шалгаруулах аргачлал, шалгалтын өдөр

Бичиг баримтын сонгон шалгаруулалт, бичгийншалгалтын сонгон шалгаруулах аргачлал,ярилцлага/шалгалтын өдөр гэх мэт ньулс орон, бүс нутгаас хамааран харилцан адилгүй байдаг.

Дэлгэрэнгүйг холбоо барьж тодруулна уу

Сургалтын төлбөр (Эхний жилийн төлбөр))
Элсэн орох үеийн төлбөр 1-р улирал /Хагас жил/ 2-р улирал /Хагас жил/
Өргөдлийн хураам 
30,000иен
Элсэлтийн хураамж  
100,000иен
Сургалтын төлбөр  
360,000иен
Сургалтын төлбөр  
360,000иен

※Дээрх төлбөрөөс гадна сурах бичгийн зардал шаардлагатай.

※Сургалтын төлбөртжил бүрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөр багтсан болно

※Дотоод журмын дагуу бүртгүүлсэний дараа өргөдлийн хураамж, элсэлтийн хураамж, мөн элсэн орсоны дараа сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Элсэхийг хүссэн өргөдлийн хуудас, сургалтын танилцуулга эндээс татаж авна уу.
≫(Элсэхийг хүссэн өргөдлийн хуудас, сургалтын танилцуулга)

Сургалтын төлбөр шилжүүлэх

Төлбөрийг шилжүүлэх үедээ элсэн орогчийн нэрээр шилжүүлэг хийнэ үү. (Банкны шилжүүлгийн хураамжийг хувь хүн өөрөө хариуцна.)

Банкны нэр Салбарын нэр Дансны дугаар
Сүмитомо Мицүи банк Кавасаки салбар Дансны дугаар
8049665
Мицүбиши UFJ банк Кавасаки экимаэ салбар Дансны дугаар
4658441

Дээрх банкуудын хүлээн авагчийн нэр: Хуулийн этгээд болох Фүкабори цогцолбор сургууль

Элсэлтийн бүртгэл

Илүү ихийг суралцахыг хүсэгчидэд

Дэвшин суралцах тэнхимийн талаарх мэдээлэл

Сэдвүүд

News & Events

Гадаад дахь танилцуулга өдөрлөгийн мэдээлэл