Токио, Ёкохама орчмын япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүсвэл Гадаад хэл, бизнесийн коллежийг сонгоорой
Сургуулийн танилцуулга About CBC

СВС-ийн талаар бүгдийг

Гадаад хэл, бизнесийн коллеж нь хилийн чанадад болон гадаад оюутнуудад англи нэршил нь : College of Business and Communication, товчилсон нэр нь CBC гэдгээр танигдсан.

Бидний талаар

Гадаад хэл, бизнесийн коллежийн /товчилсон нэр: CBC/ япон хэл, япон хэл судлалын тэнхим нь 1989 оны 5 сард япон хэлний боловсролыг дэмжих нийгэмлэгийг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ньКанагава муж дахь цорын ганц гишүүн сургууль болж тус мужид япон хэлний боловсрол олгоход тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Эрт дээр үеэс уламжлал, туршлагаараа баталгаажсан боловсролын системээр бид олон тооны гадаад оюутнуудыг Кавасакигаас эхлэн Япон дахь мэргэжлийн коллеж, их дээд сургууль, магистр, цаашлаад дэлхийн бизнесийн салбар луу илгээж ирсэн.

CBC-н сургалтаар юу юунаас илүү амьд харилцаанд тулгуурласан “хэрэглэж чадах япон хэл”-ийг эзэмшүүлэх нь нэн тэргүүний зорилт юм.

Үүний тулд юуны тэргүүнд гадаад хэлний үндсэн суурь болох дүрэм, үг зүй, бичих чадваруудыг сайтар сургадаг.

Мэргэжлийн ур чадвартай багш нарын удирдлаган дор өдөр тутмын сургалтанд хамрагдсанаар баттай мэдлэгийг эзэмшдэг.

Энэхүү суурь мэдлэгээс гадна илтгэл, хэлэлцүүлэг, танилцуулга, төслийн ажил зэрэгт япон хэлийг бодитоор ашиглан япон хэлний ур чадвараа сайжруулдаг.

Нэмж дурьдахад, японы нийгмийн харилцаанаас болон бүс нутгийн бага, дунд сургууль, Кавасаки хотын иргэдтэй хамтын ажиллагаа зохион байгуулах гэх мэт Японд зорьж ирсэн учраас Япон соёлыг өөрийн биеэр мэдрэх боломжийг бидолгодог.

Бид Япон орныг сайтар мэддэг олон олон шилдэг төгсөгчидийг төрүүлж, Кавасаки болон дэлхийн улс хооронд гүүр болох үүргийгөнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн.

Гадаад хэл, бизнесийн коллежийн (CBC)япон хэлний боловсролын хөтөлбөр Товч утга

  • Нэршил
    Хуулийн этгээдболох Фүкабори цогцолбор сургууль Гадаад хэл, бизнесийн коллеж
  • Үүсгэн байгуулагдсан он
    1948он
  • Сургуулийн захирал
    КАЗҮКО ФҮКАБОРИ
  • Хаяг
    Канагава муж, Кавасаки хот, Кавасаки дүүрэг экимаэ хончёо 22-9
  • Холбоо барих утас
    044-244-3200
  • Факс
    044-244-2277

Гадаад хэл, бизнесийн коллеж (CBC) гэх нэршилийн тухай

Гадаад хэл, бизнесийн коллеж нь хилийн чанад болон гадаад оюутнуудын дунд англи нэршилээр College of Business and Communication-н товчлол болох CBC гэдгээр танигдсан билээ.
Энэхүү вэбсайт эсвэл танилцуулга материалууд дээрCBC гэх нэршилээр ашиглах тохиолдол байдаг бөгөөд энэ нь бүгд ГАДААД ХЭЛ, БИЗНЕСИЙН КОЛЛЕЖ-г хэлж байгаа болно.

Олон улсын хамтын ажиллагаанытүшиц бааз болохCBC

Тус сургуулийн япон хэлний курст дэлхийн олон орны оюутнууд хамтдаа суралцдаг.

Олон янс үндэс, төрөл бүрийн онцлогтой оюутнуудцугларч, соёлын харилцан ойлголцол, олон улсын хамтын ажиллагаа ньцэцэглэн хөгжиж байна.

ТүүнчлэнCBC-н оюутнууд дараах арга хэмжээнүүдэд оролцдог.

  • Кавасаки хотын иргэдтэй олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулах, өөрийн улсын талаарх танилцуулга, санал солилцох.
  • Ёкохамагийнулсын их сургуулийн оюутнуудтай хэлэлцүүлэг хийх.
  • Канагава мужийн ахлах ангийн сурагчид СВС–д хүрэлцэн ирж соёлын хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулах
  • • Асакуса аялал жуулчлалын холбооны зохион байгуулдаг дэнлүү урсгах арга хэмжээнд сайн дурын орчуулагчаар ажиллах.
  • Гадаад хүмүүс зориулсан арга хэмжээнд орчуулагч болон танилцуулга хийх сайн дурын ажилтанаар оролцох
  • Кавасаки хотын бага сургуулийн цэвэрлэгээний үйл ажиллагаанд сарын дурын ажилтанаар оролцох

Уран илтгэлийн тэмцээнд шагнал хүртсэн түүх, амжилт дагуулсан зааварчилах ур чадвар

Тус сургуулийн оюутнууд олон төрлийн илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож байна. 2018 онд орон даяарх мэргэжлийн коллежиудын япон хэлний боловсролын холбооны илтгэлийн тэмцээн, Кавасаки хотын олон улсын хамтын ажиллагааны холбооны зохион байгуулсан япон хэлний илтгэлийн тэмцээнд түрүүлсэн амжилтуудыг үзүүлсэн. ≫Дэлгэрэнгүйг эндээс

Манай сургуулийн зааварчилах ур чадвар, заах арга барил алдартай бөгөөд ялангуяа өгүүлбэрийн найруулгаас эхлэн дуудлага, өргөлт гэх мэт илэрхийлэхчадварыг дээшлүүлдэг нь дээрх амжилтуудар нотлогддог.Ийнхүү олон төгсөгчид эдгээр заах арга барилаас олж авсан чадвар, мөн япон хэлний мэдлэгээ ашиглан төрөл бүрийн салбарт амжилттай ажиллаж байна.

Амжилттай яваа төгсөгчдийн танилцуулгын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Элсэлтийн бүртгэл

Илүү ихийг суралцахыг хүсэгчидэд

Дэвшин суралцах тэнхимийн талаарх мэдээлэл

Сэдвүүд

News & Events

Гадаад дахь танилцуулга өдөрлөгийн мэдээлэл