Токио, Ёкохама орчмын япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүсвэл Гадаад хэл, бизнесийн коллежийг сонгоорой
Тэнхим・Сургалт Course

Япон хэлний тэнхим・Япон хэл судлалын тэнхим (Тус бүр 1 жилийн хөтөлбөр)

Өдөр тутмын ярианы түвшингээс эхлэн дэвшин суралцах・ажилд орох хүртэл

Өдөр тутмын ярианы түвшин хүртэл сургахаас эхлэн дэвшин суралцах・ажилд орох зорилго хүртэл нь чиглүүлнэ.

Сурагчдын хэлний түвшин, зорилгод нь нийцсэнсургалтыг бий болгодог.

Өдөр тутмын яриаг сургахаас эхлэн дэвшин суралцах・ажилд орох зорилго хүртэл нь чиглүүлнэ.

Япон хэлний бүх түвшингийн шалгалтанд бэлтгэх төдийгүй, харилцааны чадварыг сайжруулж, амьдрал дээр бодитоор хэрэглэгдэх япон хэлний чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна.

Япон хэлний тэнхим

Үдээс өмнөх сургалт

Япон хэлний 4 чадвар (унших・сонсох・бичих・ярих)-ыг тэнцвэртэйгээр сайтар суралцаж япон хэлний цогц чадварыг эзэмших болно.
Зорилтот бүлэг: Анхан шатнаас дээд шат хүртэл

Үдээс хойших сургалт

Өмнөх сургалтын үр дүн хангалтгүй сурагчидад зориулсан харилцан яриа голчилсон, яриа төвтэй хөтөлбөр юм.
Зорилтот бүлэг: Анхан шат

Япон хэл судлалын тэнхим

Илүү өндөр түвшинд япон хэлийг сурч, цаашид Япон улсад дэвшин суралцах・ажилд орохоор зорьж буй сурагчидад чиглэсэнхичээлээ сонгон сурах боломжтойтусгай хичээлийг явуулж байна.
Зорилтот бүлэг: Дундаас дээд түвшин

≫Үдээс өмнө сургалт Япон хэлний тэнхим, Япон хэл судлалын тэнхимийн хөтөлбөр ・Голчлон ашиглах сурах бичгийн талаар эндээс
≫Үдээс хойших сургалтХөтөлбөр・Голчлон ашиглах сурах бичгийн талаар эндээс

≫Элсэлтийн удирдамжийн мэдээллийг эндээс (Япон улсад оршин сууж буй хүнд)
≫Элсэлтийн удирдамжийн мэдээллийг эндээс (Хилийн чанадаас ирж суралцах хүнд)

Элсэн орох үе, хичээллэх хугацаа

Япон хэлний тэнхим, япон хэл судлалын тэнхим тус бүр 1 жилийн хөтөлбөртэй. Элсэн ороххугацаа нь 4 болон 10 дугаар сар.

Оюутны виз авах боломжтой үндсэн сургалт бөгөөд япон хэлний ангид сурч төгссөнийхөө дараа япон хэл судлалаар дэвшин суралцаж, уртдаа хоёр жил хүртэл суралцах боломжтой.

Ангийн түвшин

Оюутан бүрийн мэдлэг чадварын түвшинд тохирсон япон хэлний боловсрол олгох үүднээс анхан шатнаас дээд шат хүртэл маш нарийн анги хуваарилалт хийдэг.

Анхан шатанд энгийн мэндчилгээнээс эхэлдэг бадээд шатанд япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшний хичээл үзэхээс гадна ажил эрхлэхэд тустай бизнесийн япон хэлний яриаг судлах болно.

Хичээллэх ангийг сургалт эхлэхээс өмнө түвшин тогтоох шалгалт авч, оюутны япон хэлний түвшинд тохирсон мэдлэгээс эхлэн заадаг.

Дижитал сурах бичгийг ашигтайгаар нэвтрүүлсэн ICT боловсрол

Хичээл дээрээ iPad зэрэг таблет төхөөрөмжүүдийг ашиглан ICT-ийн боловсролыг идэвхитэй явуулж байна.

Дижитал сурах бичгийн сервер дээрх хадгалагдсан сурах бичгийг сурагчдад богино хугацаанд шууд танилцуулах боломжтой. Мөн AirPlay-ээр дамжуулан утасгүй сүлжээгээр проектороос самбар дээр харуулах боломжтой юм.

Цаасан сурах бичгээр илэрхийлэхэд хэцүү дүрс, хөдөлгөөнт дүрс гэх мэтийг дүрс бичлэгт буулгасан сурах бичгийг ашигласнаар сурагчдад япон хэлийг ойлгуулахад хялбар болгоно.

Мэргэжлийн коллежийн давуу тал болох уртасгасан хичээлийн цаг Үнэ төлбөргүй ханзны хичээл

Япон хэлний сургуулийн стандарт хичээлийн цаг 45 минутаар долоо хоногт 20 цаг, жилд 760 цаг байдаг бол тус сургуулийн япон хэлний тэнхим, япон хэл судлалын тэнхимд 50 минутаар долоо хоногт 22 цаг, жилд дунджаар 900 цаг хичээллэдэг.

Энгийн япон хэлний боловсролын байгууллагатай харьцуулахад илүү олон цагаар сурах боломжтой ба үүний үр дүнд бодит байдал дээр япон хэлний мэдлэг, чадварын ялгаа гардаг.

Мөн ханз ашигладаггүй орноос ирсэн оюутнуудад анхан шатнаас дунд шат хүртэл үнэ төлбөргүй ханзны хичээлийг долоо хоногт 1 цаг явуулж байна.

Хэрэгцээндээнийцүүлэн сонгон судлах хичээлүүд  Ирээдүйд сонгох мэргэжлийн дагуу Японы их сургуульд элсэн орох гадаад оюутны шалгалтанд бэлтгэх

Оюутны цаашдын зорилгод нийцсэн сонгон суралцах хичээлийгсургалтын системдээ нэвтрүүлсэн байгаа.

Ажилд орох зорилготой сурагч япон хэлний түвшин тогтоох шалгалтынN1、N2 түвшинд тэнцэх зорилго бүхий хичээлийг сонгон сурах боломжтой.

Мөн “Дууны үгээр цээжлэх япон хэл”, “Жүжгийн анги”-ийг сонгожяпон хэлийг хөгжилтэйгээр сурах боломжтой.

Их сургуульд дэвшин суралцахыг хүсэгчидЯпоны их сургуульд элсэн орох гадаад оюутны шалгалт, түүнд бэлтгэх хичээлийгсонгох боломжтой.

*Японы их сургуульд элсэн орох гадаад оюутны шалгалт, түүнд бэлтгэх хичээлнь япон хэлний хичээлд нөлөөлөхөөргүйгээр энгийн хичээлээс өөр цагуудаар ордог ба сонгон суралцахад тусдаа төлбөр бодогдоно.

【Сонгон судлах хичээл・Японы их сургуульд элсэн орох гадаад оюутны шалгалт, түүнд бэлтгэх жишээ】

Бакалавр, магистрт дэвшин суралцах хүмүүст зориулсан хичээл Ажилд орох зорилготой хүмүүст зорилусан сонгон хичээл Бусад сонгон хичээл
Японы их сургуульд элсэн орох гадаад оюутны шалгалт, түүнд бэлтгэх Бүх төрлийн бизнесийн түвшин тогтоох шалгалт Дуудлагын дасгал
Ерөнхий мэдлэгийн хичээл, физик, хими, математик Хүндэтгэлийн хэллэг, сургуулилалт Дүрс бичлэгээс суралцах япон хэл
Богино хэмжээний зохион бичлэг Бизнесийн яриа Илэрхийлэх /бичих, ярих/
Англи хэл Word дээр хичээллэх Дууны үгээр цээжлэх япон хэл
Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх Орчин цагийн японы аж байдал Япон соёл судлах

Кавасаки хотын иргэд, ахлах ангийн сурагчид, оюутнуудтайхийх олон улсын хамтын ажиллагаа
Жилийн туршид зохион байгуулагдах төрөл бүрийн сургуулийн арга хэмжээ

Япон хэл сурах төдийгүй төрөл бүрийн япон соёлтой танилцах, олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээнд оролцох боломжтой.

Хавар, намрын улиралд сургуулиас гадуур, сэдэвчилсэн парк /Дисней лэнд, дисней сий г.м/, үзвэрийг үзэж сонирхдог.

Мөн зуны улиралд Кавасакигийн хамгийн том баяр болох “Санно баяр” -тмикоши буюу Шинто шашны ариун жууз, дамнуурга өргөж явах боломжтой6

Түүнчлэн CBC-н япон оюутнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэхээс эхлэн, Кавасаки хотын иргэдтэй хамтын ажиллагаа, орон нутгийн бага сургуульд зочилж, ахлах ангийн сурагч, оюутнуудттай уулзалт зохион байгуулдаг.

Сургуулийн үйл ажиллагаанаас гадна сумо бөх үзэж сонирхох, кабүки бүжгийн жүжиг үзэх, олон улсын фестиваль зэрэг арга хэмжээнүүд их зохион байгуулагддаг.

≫Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Оюутны дуу хоолой

Ноён Ле Хон Мин
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөгч.

Өргөн цар хүрээтэй сургалтын хөтөлбөр, багшийн дэмжлэг

Япон улсад дэвшин суралцах шалгалт болон, япон хэлний түвшин тогтоох шалгалтын бэлтгэл, япон соёл, түүнчлэн япон хэлийг зөв ашиглах гэх мэт төрөл бүрийн сонгон суралцах хичээлийн үр дүнд япон хэлийг нарийвчлан сурдаг.
CBC-н багш нар бидэнд өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар хичээлийг заадаг тулөдөр бүр хичээлээ хөгжилтэйгээр явуулж чаддаг.

Японд ирээд өөрчлөгдсөн зүйл

CBC дээр явагддаг төрөл бүрийн хичээл, арга хэмжээнүүдэдоролцон өөрийнхөө сонсох болон ярих чадвар дээшилсэнийг анзаарсан. Түүнчлэн, Японд ирээд анх удаа ганцаараа амьдарч эхэлсэн баөөрөө бие даан хоол, гэрийн ажил хийж чаддаг болсон.

Гол ашиглагддаг сурах бичиг ба сурах хугацаа

Япон хэлний тэнхим Үдээс өмнөх сургалт ・Япон хэл судлалын тэнхим

  • Ангийн түвшин
    Дээд шат I・II
  • Хугацаа
    6 сарын турш
  • Гол сурах бичиг
    Япон соёлыг унших
    /дээд шат/
  • Хүрэх зорилт
    Нийгмийн шүүмжлэл, уран зохиол, түүх гэх мэт янз бүрийн салбарын өгүүллэгийг уншиж, дүрмийн болон үгсийн сангаа сайжруулахын зэрэгцээ япон хэлний өвөрмөц агуулгыг ойлгож чадахаар болно.

    Телевизийн мэдээг ойлгож, тайлбарлаж・санал бодлоо солилцож чадахуйц үгийн сан・ илэрхийлэх чадварыг эзэмшинэ.
    Япон хэлний түвшин тогтоох шалгалт N1

    JLPT N1

  • Ангийн түвшин
    Дунд дээд шат I・II
  • Хугацаа
    6 сарын турш
  • Голсурах бичиг
    Япон соёлыг унших
    ( Дунд дээд шат )
  • Хүрэх зорилт
    Өгүүллэг・эссэ・шүүмжлэл зэргийг уншин түүнээс япон соёл болон Японы аж байдлыг гүнзгий ойлгож авах боломжтой.

    Түүнчлэн, текстэн дээр ажиллан, түүгээр дамжуулан илэрхийлэх, илтгэх чадварыг бэхжүүлэх боломжтой болно.

    Түүнээс гадна мэдээг үзэж, сонсоод асуудлын талаар ярилцаж, санал бодлоо хэлэх чадварыг эзэмшинэ.

    Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1–г зорилт болгон N1-н дүрмээс эхлэн үзэх болно.

    Япон хэлний түвшин тогтоох шалгалтN2, N1

  • Ангийн түвшин
    Дунд шатI・II・III
  • Хугацаа
    9 сарын турш
  • Гол сурах бичиг
    Дэкирү нихонго
  • Хүрэх зорилт
    Анхан шатны түвшинд хэцүү байсан сэдэв болон ерөнхий агуулгын хүрээнд дөрвөн чадвараа бэхжүүлнэ.

    Тодорхой хэмжээний урт өгүүлбэрээр өөрийн тухай болон өөрийн бодлоо хэлж, бичиж чадах чадварыг суралцана.

    шалгалт N3, N2

  • Ангийн түвшин
    Анхан шат II
  • Хугацаа
    3 сарын турш
  • Гол ашиглах сурах бичиг
    Миннано нихонго II
  • Хүрэх зорилт
    Суурь дүрмийг суралцаж, өдөр тутмын амьдралд бэрхшээлтэй тулахааргүй түвшиний япон хэлний чадварыг суралцана.

    Өөрийн улсын соёл, сонирхол, ажлын талаар өгүүлбэр зохиож чадахуйц болно

    Япон хэлний түвшин тогтоох шалгалт N4

  • ангийн түвшин
    Анхан шат I
  • Хугацаа
    сарын турш
  • гол ашиглах сурах бичиг
    Миннано нихонго I
  • Хүрэх зорилт
    Хирагана・катакана・ханз унших, бичих чадварыг суралцана.

    Дүрэм сурч, япон хэлний үндсэн суурийг эзэмшинэ.

    Япон хэлний түвшин тогтоох шалгалт N5

≫Элсэлтийн удирдамжийн дэлгэрэнгүйг эндээс

Япон хэлний тэнхимҮдээс хойш сургалт

  • Ангийн түвшин
    Анхан шатⅡ
  • Хугацаа
    3 сарын турш
  • Гол сурах бичиг
    Япон хэлний анхан шатⅡ
  • Хүрэх зорилт
    Дайчи II
    Нөхцөл байдал, дүр зургийгойлгож боломжит хэмжээнд аль болох япон хэлээр илэрхийлэх.
  • Ангийн түвшин
    Анхан шатⅠ
  • Хугацаа
    3 сарын турш
  • Гол сурах бичиг
    Япон хэлний анхан шатⅠ
  • Хүрэх зорилт
    Дайчи I
    Япон хэлний анхан шатны яриаг голчлон суралцаж, өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх хэллэгийн илэрхийлэлийг эзэмших

Нэмэлт сурах бичиг болгож、「基礎問題集- Суурьасуултын хураангуй」, 「リスニング-сонсгол」 текстийг ашиглана. Дайчи цуврал

Дэвших суралцах, ажилд орохтой холбоотой дэмжлэг

Анги тус бүрийн анги даасан багш болон ажилтнууд нь хамтран цаашид хэрхэх талаар чиг баримжаа олгох чиглэлээр ажилладаг.

Дэвшин суралцах зорилготой оюутнуудад зориулан хувийн өргөдөл бөглөх зааварчилгаанаас эхлэн ярилцлаганд орох хүртэл нь сайтар зааж зөвлөдөг.

Магистрт дэвшин суралцах зорилготой оюутнуудад сонгон судлах хичээл дээр судалгааны ажил бичих аргачлал, их сургуулийн профессоруудтай уулзалт хийх цагийг хэрхэн авах талаар зааж зөвлөдөг.

Ажилд орох хүсэлтэй оюутнуудад ажил хэрхэн хайх, анкет бөглөх аргачлал, ярилцлаганд бэлтгэх зэргийг зааж зөвлөдөг.

Мөн тогтсон хугацаанд дэвшин суралцах өдөрлөг, ажилд орох семинарийг зохион байгуулдаг.

Оюутны дэмжлэг

Олон орны хэлээр ярьж чадах ажилтнууд өдөр тутмын амьдралтай холбоотой зааварчилгаа өгөх болно.

Япон улсад ирж байгаагүй гадаад оюутнуудын хувьд өөрөө олон төрлийн бүртгэл хийлгэх нь хэцүү байдаг.

Харъяа дүүрэг дэх хаягийн бүртгэл, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэгт туслах болно.

Түүнчлэн Юүчёо банкинд шинээр данс нээлгэх, утасны сим карт авахад туслана.

Өвчин, гэмтлийн үед ч хамгийн ойрын эмнэлэг, тусламж үзүүлэх газарт хүргэх болно.

Элсэлтийн журам

Элсэн орохтой холбоотой мэдээллийг холбоо барих маягтаар, цахим шуудангаар, утсаар(044-244-3200) хүлээн авч байна.
≫Элсэлтийн удирдамжийн мэдээллийг эндээс /Япон улсад оршин сууж буй хүнд/
≫Элсэлтийн удирдамжийнмэдээллийг эндээс /Хилийн чанадаас ирж суралцах хүнд/

Оршин суух зөвшөөрөл (виз)-гүй хүний хувьд оюутны виз мэдүүлэх шаардлагатай.
≫Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг татаж авах бол энд дарна уу

Элсэлтийн бүртгэл

Илүү ихийг суралцахыг хүсэгчидэд

Дэвшин суралцах тэнхимийн талаарх мэдээлэл

Сэдвүүд

News & Events

Гадаад дахь танилцуулга өдөрлөгийн мэдээлэл