УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ・СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ҮНДЭС СУУРЬ БОЛОХ ДЭЭД ТҮВШИНИЙ ЯПОН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛНЭ
(CBC) буюу Гадаад хэл, бизнесийн коллеж нь 1948 онд байгуулагдсан цагаасаа хойш, өндөр чанартай хэлний боловсролд суурилсан, хамгийн сайн сургалтын орчинд багш, ажилтнуудын дэмжлэгтэйгээр сэтгэл ханамж өндөр, шилдэг боловсролыг түгээсээр ирсэн.
Манай төгсөгчид олон улс дахь төрөл бүрийн бизнесийн салбарт үнэлэгдэх ур чадварыг эзэмшиж, олон улсын улс төр, эдийн засаг, аж үйлдвэр, боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал зэрэг салбаруудадидэвхи чармайлттай ажиллаж байна. Зарим төгсөгчид маань эх орондоо япон хэлний сургууль байгуулсан ба япон хэлний орчуулагчаар ажиллаж буй хүмүүс ч бий.
Манай сургууль нь газар хөдлөлтөд тэсвэртэй, гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын арга хэмжээ авагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолтой, байгальд ээлтэй байгууламжтай ба оюутнуудыг аюулгүй, тайван орчинд сурч боловсрох боломжоор хангадаг.
Японы албан байгууллагууд глобалчилагдсан бодлогыг улам боловсронгуй болгохын тулд, үйлдвэрлэл, үйлчилгээний баазаа гадаадад эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд үүнээс үүдэн гадаад оюутнуудыг элсүүлэх квотоо нилээд нэмсэнээр япон хэлний ач холбогдол нь урьд өмнөхөөс илүү их анхаарал татаж байна.
CBC-н сүлд дуунд“Үгэн солонго татуулах” гэдэг мөр байдаг бөгөөд, эдийн засгийн хөгжил, соёлын солилцоо нь бие биенээ ойлгох, сэтгэл зүрх болох гэсэн үгнээс эхэлдэг
Сургууль болон өдөр тутмын амьдралдаа япон хэлийг ашиглаж, япон хэлний түвшин тогтоох шалгалтын “N1″түвшинд өөрийгөө сорих нь японы соёл болон япон хүний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх болно.
Түүнчилэн CBC-д3-5 хэлээр буюу олон хэлээр ярьдаг оюутнууд ч их элсэн ордог.
Олон улсын оюутнуудтай найзалж нөхөрлөн, оюутны хотхонд хамтдаа байх нь төрөл бүрийн үнэт зүйлсийн талаар ойлголттой болох, улс бүрийн талаарх мэдлэгээ харилцан гүнзгийрүүлэх, үзэл бодлоо тэлэх, цаашдын карьераа өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Төгссөний дараа ажилд орох, дэвшин суралцах, бизнес эрхлэх гэх мэт ирээдүйн замнал нь харилцан адилгүй ч CBC-ийн зүгээста бүхнийг сургуульдаа халуун дотноор хүлээн авч, цаашид ч дэмжсээр байх нь бидний бахархал төдийгүй Япон улсын олон улсын харилцааны үндсийг бүрдүүлэхэд оршино.
Гадаад хэл,бизнесийн коллежийн захирал
КАЗҮКО ФҮКАБОРИ