Токио, Ёкохама орчмын япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүсвэл Гадаад хэл, бизнесийн коллежийг сонгоорой
САЙТНЫ БОДЛОГО

САЙТНЫ БОДЛОГО

Энэхүү сайт нь Гадаад хэл, бизнесийн коллежийн албан ёсны вебсайт https://www.cbc.ac.jp (Нүүр хуудас, хойшид, тус сайт гэх) юм.

БАРААНЫ ТЭМДЭГ БА ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

Тус сайтад байрлах мэдээлэл (Сургуулийн нэр, сургуулийн бэлгэтэмдэг, текст, зураг, хүснэгт г.м) нь барааны тэмдэг ба зохиогчийн эрхийн дагуу, хуулийн этгээд болох Фүкабори цогцолбор сургуульГадаад хэл, бизнесийн коллежийн оюуны өмч болно.

Эдгээрийг тус сургуулийн зөвшөөрөлгүйгээр хоёрдогч этгээд ашиглах (олшруулан хуулбарлах) ньбарааны тэмдэг ба зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн үйлдэл болно.

Тус сайтны зураг чимэглэлд Microsoft clip art ашиглав. Microsoft компани нь эдгээр зурагт хамаарах эрхийг эзэмшдэг бөгөөд тус сургууль нь “Клип арт ашиглах нөхцөл, журам”-ыг үндэслэн ашигласан болно.

Тус сайтны зургийг шууд татаж авах нь зохиогчийн эрх зөрчсөн үйлдэл болохыг анхаарна уу.

ТУС САЙТНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ТУХАЙ

Тус сайтаар дамжуулагдсан хувийн мэдээллийн нууцлал нь Гадаад хэл, бизнесийн коллежийн хувийн мэдээллийг хамгаалах бодлого (нууцлалын бодлого)-д тулгуурлан, зохих ёсоор хамгаалагдах ба өөр зорилгоор ашиглагдахгүй.

Хувийн мэдээлэл өгөхөөс өмнө тус сургуулийн нууцлалын бодлогыг заавал уншиж танилцана уу.

Хэрэв та энэхүү нууцлалын бодлогын агуулга, хэрэглэх зорилгыг хүлээн зөвшөөрөхгүй бол хувийн мэдээлэлээ өгөхөөс татгалзана уу.

Харин энэ тохиолдолд тус сайтнаас үйлчилгээ авах боломжгүй болохыг ойлгож хүлээн авна уу.

Хэрэв хувийн мэдээлэлээ өгсөн тохиолдолд таныг хувийн мэдээллийг хамгаалах бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэмж дурдахад тус сайтад нийтлэгдсэн гэрэл зураг, нэр зэрэг хувийн мэдээллийг тухайн хүнээс урьдчилан зөвшөөрөл авсан болно.

Хэрэв таны хүлээн зөвшөөрөөгүй хувийн мэдээлэл нийтлэгдсэн байвал бидэнтэй холбоо барина уу.

ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЗААЛТ

Хэрэв тус сайтад гадны линк холбогдсон байгаа тохиолдолд хуулийн этгээд болох Фүкабори цогцолбор сургууль нь тухайн сайтны агуулгыг хариуцахгүй.

Тус сайтад мэдээлэл байршуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан боловчбид бүрэн төгс байдлын баталгааг гарган өгөхгүй болно.

Тус сайтны мэдээллийг ашигласнаас үүссэн хохирол, алдагдсан ашгийг бид нөхөн төлөх боломжгүй.

Мөн тус сайтны мэдээлэл урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх магадлал байж болно.

Түүнчлэн засварын ажил эсвэл системийн доголдлоос шалтгаалан түр хугацаанд зогсох, ажиллахгүй байх тохиолдол бий.

Элсэлтийн бүртгэл

Илүү ихийг суралцахыг хүсэгчидэд

Дэвшин суралцах тэнхимийн талаарх мэдээлэл

Сэдвүүд

News & Events

Гадаад дахь танилцуулга өдөрлөгийн мэдээлэл