Токио, Ёкохама орчмын япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүсвэл Гадаад хэл, бизнесийн коллежийг сонгоорой
Тэнхим・Сургалт Course

Байгууллагын сургалт болон ганцаарчилсан сургалт

Байгууллагын сургалт болон ганцаарчилсан сургалтын танилцуулга

Гадаад ажилтнуудад япон хэлний боловсрол олгох, түүнчлэн зорилгод нь нийцсэн хичээлүүдийг санал болгоно.

≫Холбоо барих бол эндээс

Байгууллагын сургалт

Япон хэл сурах, сайжруулах хэрэгтэй байгаа гадаад ажилтнуудад зориулсан сургалт юм. Япон улсад ирж байгаагүй хүмүүст зориулсан анхан шатнаас эхлээд бизнесийн түвшинд дээд шат хүртэл сурах хүсэлтэй хүмүүс гэх мэт өргөн хүрээг хамарна. Хичээлийн агуулга, байршил, цагийг зөвлөлдөж шийднэ.

Гадаад ажилтнуудад япон хэлний боловсрол олгох, түүнчлэн зорилгод нь нийцсэн хичээлүүдийг санал болгоно.

≫Холбоо барих бол эндээс

Байгууллагын сургалт эхлэх хүртэлх явц

  • Байгууллагын хүсэлт (зорилго・төсөв гэх мэт)-ийг ярилцана.
  • Тухайн байгууллагын хүсэлтийн дагуу бид хичээлийн хөтөлбөр боловсруулж, үнийн саналыг гаргана.
  • Сургалтын агуулга болон үнийн саналтай танилцсаны дараа, санал нийлж байгаа бол төлбөрөө шилжүүлнэ үү.
  • Сургалт эхлэх болон дууссаны дараа ч тухайн байгууллагын хүсэлд нийцүүлэн ажиллах боломжтой.

Япон хэл сурах хэрэгтэй байгаа гадаад ажилтантай байгууллагад зориулсан группийн сургалт юм.

Япон улсад ирж байгаагүй хүмүүст зориулсан анхан шатнаас эхлээд бизнесийн түвшиний дээд шатны япон хэл сурах хүсэлтэй хүмүүс гэх мэт өргөн хүрээг хамардаг.

Хичээлийн агуулга, байршил, цагийг зөвлөлдөж шийднэ.

Ганцаарчилсан сургалт

Ганцаарчилсан эрчимтэй суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан хичээл юм.

Ялангуяа япон хэлний дунд түвшинээс дээд шатны мэргэжлийн хэллэг, бизнесийн ёс зүйн мэдлэгийг олж авч, суралцах шаардлагатай байгаа хүмүүст тохиромжтой хөтөлбөр юм.

Ажлын өдрөөр завгүй болон мэргэжлийн чиглэлээр япон хэл сурах хүсэлтэй хүмүүстэй зөвлөлдсөний дараа хичээлийн өдөр, агуулгыг шийднэ.

Ганцаарчилсан сургалтын эхлэх хүртэлх явц

  • Суралцагчийн хүсэлт (зорилго・хугацаа гэх мэт)-ийг ярилцана.
    ※Япон хэлний түвшинг мөн шалгадаг.
  • Хүсэлтийг үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, үнийн саналыг гаргана.
  • Сургалтын агуулга болон үнийн саналтай танилцан, хүлээн зөвшөөрч байвал төлбөрөө шилжүүлнэ үү.
  • Сургалт эхлэнэ.

≫Холбоо барих бол эндээс

Элсэлтийн бүртгэл

Илүү ихийг суралцахыг хүсэгчидэд

Дэвшин суралцах тэнхимийн талаарх мэдээлэл

Сэдвүүд

News & Events

Гадаад дахь танилцуулга өдөрлөгийн мэдээлэл