Токио, Ёкохама орчмын япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүсвэл Гадаад хэл, бизнесийн коллежийг сонгоорой
Сургуулийн танилцуулга About CBC

Мэргэжлийн коллеж болон япон хэлний сургуулийн ялгаа

Сургуулийн боловсролын тухай хуульд мэргэжлийн коллежийн тодотгол

Япон улсын сургуулийн боловсролын тогтолцоонд мэргэжлийн коллеж нь их сургууль, богино хугацааны дээд сургуультай нэгэн адил “дээд түвшиний боловсролын байгууллага” хэмээн тодотгогдсон байдаг.

Японд мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн коллежиудхариуцан явуулж ирсэн бөгөөд ойролцоогоор 8 сая орчим төгсөгч нар янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байна.

Одоогийн байдлаар 2 ба түүнээс дээш жилийн хугацаатай сургалтанд хамрагдан төгсөгчидөд “Мэргэжилтэн” (нийт хичээлийн цаг 1700 цагаас дээш), 4 ба түүнээс дээш жилийн хугацаатай сургалтанд хамрагдан төгсөгчидөд “Ахисан түвшиний мэргэжилтэн” (нийт хичээлийн цаг 3400 цагаас дээш ) зэрэг өгдөг. Цаашид “Мэргэжилтэн” нь их сургууль руушилжин суралцах, “Ахисан түвшиний мэргэжилтэн” ньмагистрт дэвшин суралцах бүрэн боломжтой байдаг.

Мэргэжлийн коллеж болон япон хэлний сургуулийн ялгаа

Гадаад хүмүүсийн хувьд Япон улсад япон хэлийг сурч болох байгууллага нь тус сургуулийн нэгэн адил мэргэжлийн коллежийн харъяа япон хэлний тэнхим, эсвэл япон хэлний сургууль байдаг .

Дээрх нэр төрлийн сургуулиуд нь япон хэл заах зорилго ижил боловч энгийн япон хэлний сургууль нь унааны хөнгөлөлт авах боломжгүй гэх мэт зарим нэгэн ялгаа байдаг.

Ялгаатай тал

  • Унааны хөнгөлөлтийн билет авах(Явах шугам болон ашиглах тээврийн хэрэгслээс хамааран хөнгөлөлтийн хувь өөр байдаг.)
  • Оюутны хөнгөлөлттэй зорчих билет авах(Нэг талдаа зорчих зай нь 101 км-ээс их тохиолдолд 2% хямдарна)
  • Ажил хийж байгаа оюутны суутгал(Тогтсон хэмжээнээс бага орлоготой тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой)
  • Японы Оюутан дэмжих байгууллага – Хувийн зардалаар суралцагч гадаад оюутнысургалтын урамшууллын тэтгэмжийн системийг ашиглах боломжтой.

*Дэлгэрэнгүй мэдээллийг тэтгэлэг хуудаснаас авна уу.

Элсэлтийн бүртгэл

Илүү ихийг суралцахыг хүсэгчидэд

Дэвшин суралцах тэнхимийн талаарх мэдээлэл

Сэдвүүд

News & Events

Гадаад дахь танилцуулга өдөрлөгийн мэдээлэл